Гадаадад амьдарч буй Монголчуудад БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛ-ийн орон сууцтай болох шинэ боломж нээгдлээ
Гадаадад амьдарч буй Монголчууддаа зориулсан орон сууцны таатай боломж
Сүүлийн жилүүдэд Монголчууд суралцах, ажиллах, амьдрах зорилгоор гадаад улсыг зорих нь нэмэгдсээр байна. Албан бус судалгаагаар, гадаад руу явж буй иргэдийн дийлэнх нь шинээр орон сууцтай болох, гэр бүлийнхээ амьдрах орчныг сайжруулах зорилготой байдаг аж.
Тэгвэл хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монголчуудад зориулан “Active Garden” төсөл, “iLease” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гадаадад амьдарч буй Монголчууд эх орондоо “Active Garden” төслийн бизнес зэрэглэлийн орон сууцыг “iLease”-ийн орон сууцны лизингээр худалдан авах боломжтой болж байна.
Орон сууцны лизингийн давуу тал
Гадаад дахь Монгол иргэд банкны орон сууцны зээлд хамрагдах боломжгүй байдаг. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй
Орлого нотлох боломжгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг.
Харин “Active Garden” төсөл нь урьдчилгаа 20%-ийг төлөөд, үлдэгдлийг: Сарын 1.5%-1.8% хүүтэй
48 хүртэлх сарын хугацаатай лизингээр авах боломжийг бүрдүүллээ.
“Active Garden” төслийн онцлог
Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүсэд сүндэрлэх “Active Garden” төсөл нь олон улсын стандартын дагуу төлөвлөгдөн, дараах онцлог давуу талуудыг бий болгож байна. Нийт талбайн 70% нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай
Нас насны ангилалтай тоглоомын талбай
Кембриджийн хөтөлбөртэй улсын сургууль
iLease – Гадаад дахь Монголчуудад зориулсан цорын ганц лизингийн үйлчилгээ
“Инвескор Лизинг” ХХК нь 2021 оноос хойш гадаадад амьдарч буй Монголчууддаа зориулан орон сууцны лизингийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл цорын ганц үйл ажиллагаа явуулж буй компани юм.
Хэрэв та гадаадад амьдардаг бол, эх орондоо үл хөдлөх хөрөнгөтэй болох хамгийн таатай боломж нээгдэж байна!