Австралид бамбаруушийг эхээс нь салгасан америк жуулчны визийг цуцалжээ

АНУ-ын жуулчин Австралийн зэрлэг амьтдад халдсан тул визээ цуцлуулжээ

Австралийн зэрлэг байгальд зугаалж явсан АНУ-ын жуулчин Сам Жонс вомбатын бамбаруушийг эхээс нь салган авч зугтсан үйлдлийнхээ улмаас визээ цуцлуулж, улсаас гарсан байна.

Түүний энэ үйлдэл олон нийтийн сүлжээнд тархаж, Австраличуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Олон нийтийг бухимдуулсан үйлдэл

Инстаграм платформд 92 мянган дагагчтай Сам Жонс замын хажуугаас вомбатын бамбаруушийг барьж, машин руу гүйхдээ бичлэг хийж, нийтэлсэн байна. Бичлэгт эх вомбат ихэд сандарч, араас нь гүйж буй нь тодорхой харагддаг бөгөөд тухайн үед бичлэг хийж байсан нэгэн эрэгтэй шоолон инээж байсан нь хүмүүсийн дургүйцлийг улам хүргэжээ.

Австралийн хуулиар бүх уугуул амьтад хамгаалагдсан байдаг бөгөөд зэрлэг амьтдыг ингэж барьж, айдаст автуулах нь ноцтой зөрчилд тооцогддог.

Виз цуцлагдсан, өөрөө улсаас гарсан

Австралийн Дотоод хэргийн сайд Тони Бёрк энэ асуудлыг хянан шалгаж, Сам Жонсын визийг цуцлахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Харин Баасан гарагт тэрбээр сайн дураараа Австралиас гарсан болохыг албан ёсоор баталжээ.

Ерөнхий сайдын хатуу мэдэгдэл

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез энэ асуудалд байр сууриа илэрхийлж:

👉 “Сам Жонс Австралийн өөр амьтныг дахин оролдон азаа үзэж, илүү их эсэргүүцэлтэй тулгарахгүй гэж найдаж байна. Үр төлийг эхээс нь салгаж, эх амьтныг айдаст автуулсан нь үнэхээр жигшүүртэй явдал” гэжээ.

Тэрбээр цааш нь ёжлон,
👉Өөрийгөө инфлүенсер гэж нэрлэдэг хүмүүс Австралийн өөр амьтдыг оролдон азаа үзвэл ямар вэ? Жишээ нь, матрын зулзагыг эхээс нь салгаад дараа нь юу болохыг харъя” хэмээн хатуу шүүмжилсэн байна.

Австралийн амьтдыг хамгаалах хууль хатуу

Австрали улс зэрлэг амьтдаа хамгаалах хатуу хуультай бөгөөд гаднын иргэд ч энэ хууль журмыг мөрдөх үүрэгтэй. Энэ явдал нь жуулчдад амьтдад хандах хандлагаа эргэн харах сануулга болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *