Би мөрийтэй тоглоомчин

Мөрийтэй тоглоом, бэт, покер, крипто бүгдийг нь сүүлийн 10 орчим жил өдөр шөнөгүй нүдлээ. Олохоосоо алдсан нь хэд дахин их байгаа. Нийгэмд хортой юу хортой, хэрэггүй юу хэрэггүй, гэлээ гээд би үүнийгээ больж хаяж чадахгүй. Төр засаг миний ордог хэдэн сайт юмнуудыг хаах сурагтай байна. Гэлээ гээд би дараагийнхыг нь олоод ашиглаж л таараа. Яагаад гэвэл дэлхий дээр нэг сая гаруй энэ төрлийн системүүд ажиллаж байгаа болохоор би яаж ийгээд өөрийн тоглох боломжит системийг энэ дотроос олж үргэлжлүүлэн тоглосоор л байх болно. Илүү нууцлагдмал, илүү харанхуй, далд байдал руу улам шилжих болно. Мөнгөө үргэлжлүүлэн алдах л байх. Гэхдээ л больж чадахгүй.

Би бооцоот тоглоом ажиллуулахыг хүсдэг нэгэн

Сүүлийн 10 жил амьдралынхаа нэлээн цагийг энэ төрлийн бизнесийг яаж хууль ном журмын дагуу ажиллуулах вэ? гэж олон орноор явж судалгаа шинжилгээ хийж дэлхийн томоохон энэ төрлийн байгууллагуудын төлөөлөлтэй маш олон уулзалтууд хийлээ. Дэлхий даяар энэ зах зээл маш хурдтай өссөөр 2025 онд 1 их наяд долларт хүрч байна. Жилд 2с доошгүй тоглодог хүний тоо 1 тэрбум давсан төдийгүй нэг хүртэл тоглодог хүний тоо 4 тэрбумыг даваад байна. Хамгийн сүүлийн жишээ нь Тайланд улс 2025 онд бооцоот тоглоомыг хуульчилж 15 тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж 4 муждаа онцгой эрхтэй үйл ажиллагааг тун удахгүй эхлүүлэх гэж байна.

Монголчууд яагаад өөрсдөө бооцоот тоглоом ажиллуулж чадахгүй байна вэ?

  1. Төрийн хууль тогтоомж нь тодорхой бус
  2. Нийгмээрээ бооцоот тоглоом мөрийтэй тоглоом хар муу гэсэн ойлголттой учраас томоохон компаниуд энэ төрлийн бизнес эрхлэхээс зайлсхийдэг.
  3. Жижиг компани хувь хүмүүс эхлүүлэх гэж оролддог ч санхүү хүн хүч, бүх талаасаа өрсөлдөх чадамж сул учир аяндаа зах зээлээс шахагддаг
  4. Дотоод компаниуд үйл ажиллагаа явуулахаар татвар хураамжийн зөрүүтэй байдлаас болж хэрэглэгчид нь төдийлөн ашиглахгүй гадаад системүүд ашиглахыг илүүд үздэг гэх мэт

Монголчууд яавал бооцоот тоглоом амжилттай ажиллуулах боломжтой вэ?

  1. Хууль тогтоомжоо тодорхой болгох, үүндээ дотоодын зах зээлээ хамгаалсан байдалтайгаар
  2. Татвар хураамжаа тодорхой болгох, ил тод нээлттэй болгох
  3. Дотоодын энэ төрлийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудыг 3-5 жилдээ багтааж олон нийтэд нээлттэй болгох хуулийн зүйл заалт оруулах
  4. Гадаад компани, системүүдийг монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах бол дотоодын зөвшөөрөл юмыг нь заавал авдаг байх, татвар хураамжийг нь төлдөг байх

Судлаачийн дүгнэлт: Өнөөгийн цахим ертөнцөд крипто, цахим бооцоот тоглоом гэх мэт хүн төрөлхтний шийдэхэд хүндрэлтэй шинэ шинэ технологид суурилсан сорилттой зүйлс ар араасаа гарч ирсээр л байна. Цаашид ч гарсаар л байна. Манай улсад байгаа зовлон бусад ихэнх улсад мөн л байна. Тэр улсууд манайхаас баян, манайхаас олон хүн амтай, тиймээс бүр илүү санаа зовж байгаа. Гэтэл манайд зохицуулах, дүрэм журам хуулийг нь боловсруулна гэхээсээ илүүтэй юуны түрүүнд шууд хаана бооно хорино гэж  мунхаглах хэлбэртэй болоод буйд санаа зовно. Энэхүү байдлаа зөвтгөхийн тулд урьдчилж нийгэм рүү нэг талыг барьсан мэдээ мэдээлэл бэлтгэсэн хөтөлбөрүүд цацаж түүгээрээ хааж боохыгоо зөвтгөж хялбар хуулиа батлуулах зорилготой ажиллаж байгаа нь тун харамсалтай. Иймэрхүү байдлаар манай төр засаг, хууль барьж буй эрхмүүд маань дотоодын бизнестээ, нийгэмдээ маш ээлгүй, бодлогогүй хуулиудыг ар араас нь цувуулан баталсаар буй нь тун харамсалтай.  Төр засгийн нэн тэргүүний зорилт нь бооцоот тоглоомын тохиолдол дээр гаднын системүүдийг хааж, дотоодын бизнесүүдээ илүү дэмжиж, түүгээрээ дамжуулж татвар хураамжаа цуглуулах байдлаар энэ урсгалыг дотооддоо илүү эрүүл саруулаар эргэлдүүлэх энэ орчныг бүрдүүлэх нь туйлын зөв баймаар.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *