|

Билл Гейтс гэрлэлтээ цуцлах болсноо зарлав

“Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нар гэрлэлтээ цуцлах болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Билл Гейтс “Харилцаагаа авч үлдэхийг оролдож, удаан бодож үзсэний эцэст бид гэрлэлтээ цуцлах шийдвэр гаргалаа” гэжээ. 

Билл, Мелинда нар хэдий хамт амьдрахгүй  ч үүсгэн байгуулсан буяны сангийнхаа ажилд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ мөн дурджээ. Тэд 1994 онд гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *