АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурал болно
Улсын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт О.Цогтгэрэл, М.Тулгат нарын аль алийг нь Ардчилсан Намын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр /2021.05.04/ 13.30 цагаас АН-ын тамга тэмдэгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх товтой байна.
Тодруулбал, Ардчилсан намын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэх аж.