Шинээр 1015 тохиолдол бүртгэгдэж, ДОЛООН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1015 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 16 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Энэ нь Энэтхэг-Улаанбаатар онгоцоор ирсэн гадаад иргэдийн 2 дахь шинжилгээгээр илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо 40396 боллоо. Мөн хугацаанд 7 хүн коронавирусийн халдварын улмаас нас барлаа” гэлээ.