Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ХОМ-ээ өнөөдрийн дотор бүртгүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өнөөдрийн дотор хуульд заасны дагуу бүртгүүлэх ёстой. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *