Цагдаагийн шаардлага биелүүлээгүй эмэгтэйг 250.000 төгрөгөөр торгожээ

Өнгөрөгч тавдугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, бичлэг хийн цахим сүлжээнд цацсан. Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас торгосон байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгожээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *