ҮХЦ-ийн дүгнэлтийг маргааш хэлэлцэхээр болов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч түр хойшлуулав.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын багийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чөлөөтэй байгаа учраас цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй” гэсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, өчигдөр УИХ-д ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсох, түүнээс гишүүд асуулт асууж тодруулах хуралдааны дэгтэй. Иймээс тайлбар, мэдээлэл сонсох, асуулт асууж тодруулах бололцоог гишүүдэд олгохыг дэмжиж байна” гэлээ. Ийнхүү дүгнэлтийг маргааш буюу энэ сарын 5-нд хэлэлцэхээр болов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *