ДЭМБ: “Спутник V” вакциныг бүртгэх асуудлыг долдугаар сард хэлэлцэнэ
ДЭМБ-аас ОХУ-ын “Спутник V” вакцины үнэлгээг ирэх зургадугаар сард хийж, долдугаар сард яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Одоо холбогдох мэргэжилтнүүд “Спутник V” вакцины эмнэлзүйн болон практик үйл ажиллагааг судалж байгаа бөгөөд үүнд ойролцоогоор нэг сарын хугацаа орох аж.
Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирлын орлогч Мариангела Симао “Вакцины бичиг баримтын асуудлыг цэгцэлсний дараа шинжээчдийн баг зохих үнэлгээг хийх болно. Вакцин бүртгэх асуудлыг ойролцоогоор зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр хэлэлцэнэ” гэв.