Өнөөдрийн Зурхай: 2021/05/05

Матар

Тансаг хэрэглээ, аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авах хүсэл төрнө. Өөрийн бие махбодь болон оюун санааны үнэт зүйлсээ дахин цэгнэ. Хэрэгцээгүй хэрэглээ болон харилцаа холбооноосоо сал. Мөнгө танд мөрөөдлөө биелүүлэхэд туслагч болохоос аз жаргалын хэмжүүр байх ёсгүй. Материаллаг байдал сайхан ч нэр төртэй амьдрах илүү шалгуур байх болно.

Хумх

Богино ухаанаар бодлогогүй түрэмгий үйлдэлд оролцох магадлалтай тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Залилан хуурмаг үйлээс болгоомжлохгүй бол хууль, шүүхийн хаалга татаж болзошгүй. Та мөнгө санхүүгийн эх үүсвэрээ сайжруулах гэхээс илүү олсон мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Өнөөдөр хэн нэгэн гэнэтийн мэдээ дуулгаж таныг сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт.

Загас

Таны дэмжлэггүйгээр юу ч хийж чадахгүй хамаатан садан эсвэл найз нөхдийнхөө хүндрэл, бэрхшээлийг үүрэх хэрэгтэй болно. Нөгөө талаас нь авч үзвэл та ч бусдын хэрэгт хошуу дүрэх бололтой. Нөхөрсөг, ажил хэрэгч зан санхүүгийн дэмжлэг болон ивээн тэтгэгч хялбархан олж авахад тусална. Бусдын сонирхлыг сайн хамгаалснаар амжилтад хүрч магадгүй байна.

Хонь

Эрүүл мэнддээ анхаар. Өвчнийхөө талаар мэдээлэл хайж, түүнээс салах зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Амьдралын хэт идэвхтэй хэв маяг бүү баримтал. Хайрын харьцаанд тааламжтай өдөр. Залуучууд сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Тэд ирээдүйгээ итгэлтэйгээр харна.

Үхэр

Бусдыг даган цахим орчны бизнес төсөлд хөрөнгө бүү оруул. Харин санхүүгийн үйл ажиллагаанаас шагнал, урамшуулал авах магадлалтай байна. Өнөөдөр зарим салбарт таныг азгүйтэл отож байгаа бол зарим салбарт ямар ч сонголт хийсэн амжилттай байх болно. Од эрхсийн холимог нөлөөллийг гадна орчны нөхцөл байдалтай уялдуулан таньж мэдэр.

Ихэр

Ажил дээр үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрч гэмтэх магадлалтай өдөр. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангаж ажиллах хэрэгтэй болно. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа найдвартай эх үүсвэрээс авсан мэдээлэлд тулгуурла. Худалдаа наймаа хийхдээ сонголтоо сайн тооцоолж хий. Гэр бүл, хайртай хүндээ тавих таны анхаарал халамж энэ үед их хэрэгтэй байна. Хайртай хүмүүс тань таны хайр халамжид улам сэтгэл татам харагдах болно.

Мэлхий

Та хамт олондоо өөрийн давуу байдлаа мэдрүүлж чадна. Өнөөдөр өөрийн хүчинд бүү эргэлз. Үзэл бодолдоо итгэлтэй бай. Шинэ сонирхолтой зүйлтэй учирч баяр хөөр дүүрэн байна. Амьдралын үнэ цэнэ юунд оршдогийг мэдэрч аз жаргал амсана. Залуу хүмүүс өөрийн сэтгэлийг эзэмдсэн хүнээсээ сайхан үг сонсоно.

Арслан

Хэрэггүй холбоогоо тасалж, хуучнаа халж ямар нэг шинэ зүйл эхэл. Ойр дотны харилцаанд таныг андгай тангараг өгөхийг шаардана. Эцэг эхээ эргэж тойрч, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаар. Гэр бүлийн сэтгэл санааны байдал энэ өдрийн ерөнхий төлөвт ихэд нөлөөлнө. Хүүхдүүдийн зүгээс ирэх хүсэлт шаардлагатай холбоотой ихээхэн зардал гарна. Хувийн болон албаны хүмүүстэй зөрчилдөнө. Зарим нэгтэй нь харьцаа тасарсан ч энэ бол бүх ажилд нөлөөлөхүйц онцгой зүйл биш.

Охин

Ойр тойрныхонтойгоо цагийг таатай өнгөрүүлэхийг хүссэн ч ажил хэрэг таныг зовооно. Хүмүүс таныг хүндэлж, үнэлэх болно. Өнгөрсөн түүхийн дурсамж баяр бахдал дүүрэн байх болно. Энэ өдөр таатай бэлэг авч, магтаал хүртэнэ. Таны зохион байгуулах чадвар өндөр байх тул амьдрал дахь хүнд асуудал удахгүй дуусгавар болно.

Жинлүүр

Өдөрт хуримтлагдсан сөрөг энерги, алжаал ядаргааг тайлахын тулд дасгал хөдөлгөөн хий. Эргэн тойронд чинь шударга бус зүйл байгаад сэтгэл шаналж болзошгүй. Бие болон сэтгэлийн хүчээр хувь тавилангийн цохилтыг давж гарна. Зарим хүмүүс сүм хийдээр орж, залбирал хийх хэрэгтэй байх. Өнөөдөр олон хүн хэцүү сонголт хийх асуудалтай тулгарах болно.

Хилэнц

Энэ өдрийг үр ашигтай өнгөрөөх гэж хичээх хилэнцийнхэн од эрхсийн ивээлд байна. Удаан авч чадаагүй ажлын хөлсөө болон өр ширээ олж авах боломж гарна. Аливаа гэрээ хэлэлцээр байгуулахад үр дүн нь цаг хугацаандаа гарах магадлал их байна. Гадаадын түншүүдийн итгэл болон хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Нум
Томоохон арилжаа худалдаа хийх төлөвлөгөөтэй бол үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө оруулах нь тохиромжтой. Энэ цаг үед зээл болон хөрөнгө оруулалт авах ажлаа хойш нь тавилгүй шийд. Чухал бичиг баримт бүрдүүлэх хүмүүс хуулийн зөвлөгөө сайн ав. Бизнес эрхлэгч нарт сайхан боломж гарна. Гадаадад зорчих виз мэдүүлэхэд таатай хариу авна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments