Нэг настай хүүхэд 4 метр гүн нүхэн жорлонд унасныг гаргажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага тавдугаар сарын 4-ний өдрийн 13:04 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход нэг настай эрэгтэй хүүхэд дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *