С.Амарсайхан: Зургадугаар сар хүртэл хил нээх асуудлыг хойшлууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулсан.
УОК-ын дарга, Шадар сайд щ С.Амарсайхан “Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм.
Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна” гэв.