Н.Алтанхуяг: Ард түмэн та нарыг Ардын намтай чинь хамт ДҮҮЖЛЭХ ӨДӨР ирнэ шүү

Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Н.Алтанхуягийн материалыг хүлээлгэн өгөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн боловч хүлээн авахаас татгалзсан юм.

СЕХ-ны зүгээс АН нь  тамга тэмдэг, бүртгэлийн асуудалтай, хоёр хүн нэр дэвшүүлсэн, Үндэсний аудитын газар 2 мөрийн хөтөлбөр өгсөн учир дотооддоо учраа  олж, нэг нэр дэвшигчээ дэвшүүлэх боломжтой гэсэн юм.

Мөн Улсын Дээд шүүхээс “2017 оны 2-р сарын 12-ны өдрийн 7-р их хурлаас намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг бүртгэсэн. Энэ шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гараагүй” гэдэг агуулга бүхий лавлагаа ирсэн байна. Бид зөвхөн  АН-аас нэг нэр дэвшигчийн материал  хүлээн авах ёстой” гэх байр суурийг  СЕХ-ноос илэрхийлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүн дагуу УИХ дахь Ардчилсан нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр  материалыг хүргүүлж байна.

Манай намын нэрийг ашиглан хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. УИХ-д суудал бүхий манай намын зүгээс хууль ёсны нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна. Шаадлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгөхөд бэлэн” гэлээ.

Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг “Сонгуулийн Ерөнхий хороо бол Монголын ард түмний 30 жилийн хүсэл эрмэлзэл, ардчилалыг сахин хамгаалах ёстой байгууллага. Та бүхэн ингэж тайлбар хийж, АН 2 болсон гэж  худал ярьдаг байгууллага биш юм. МАН-ын дарга  У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихэе. Хаан болсон юм шиг олон юм ярьж байгаа.

МАН төрийн дээр гарчээ. Үндсэн хуулийн цэцийн дээр гарсан гэдгийг нь сая Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүй гэж хассанаас харагдаж байна. УИХ-аас байгуулагддаг СЕХ-ны дээр МАН байж болохгүй. Дээд шүүх бас МАН-ын  доор орчихсон юм байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орж байгаа юм байна.

АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. Хоёр АН болсон мэт харагдуулах гэж У.Хүрэлсүх даргатай МАН Монгол Улсын бүх хууль тогтоомжийг зөрчиж, жигшүүртэй үйл хэрэг үйлдсээр байгаа. Энэ муухай арга барилаа өнөөдөр засах хэрэгтэй.

Нэгдүгээрт АН-ын тамга хүчинтэй байгаа. МАН-ын хамааралтай Улсын бүртгэлийн хүн тамга үйлдчихдэггүй юм. Үүнийг захиргааны хэргийн шүүх нотолсон.Та нар У.Хүрэлсүхийн зааврыг биелүүлэхээ зогсоо. УИХ-ын 13 гишүүн бид АН-даа байна. Яагаад  Монголд сонгууль шударга болдоггүй юм бэ” гэсэн юм.

Энэ үеэр  М.Тулгат даргатай АН-ын Еөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар танхимд орж ирсэнд нэр дэвшигч Н.Алтанхуяг бухимдаж “Ардчилалыг арав таван төгрөгөөр худалдаж байгаа та нарыг ард түмэн Ардын намтай чинь хамт  ДҮҮЖЛЭХ цаг ирнэ шүү” гэлээ.

 

 

Similar Posts

3 Comments

  1. Алтанхуяг еөк болвол хулгайч нарыг бус өстөнгүүдээ намнана.Энэ этгээдийг нэр дэвшүүлсэн Цогтгэрэл чинь Чингис бондын мөнгөөр цадталаа угжуулсан бас л нэг хулгайч.

  2. I’m still learning from you, while I’m trying to achieve my goals. I certainly enjoy reading everything that is posted on your blog.Keep the tips coming. I enjoyed it!

  3. Hmm is anyone else encountering problems with the pictures on this blog loading? I’m trying to determine if its a problem on my end or if it’s the blog. Any suggestions would be greatly appreciated.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *