Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болж байна
Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэгт яллагдагчаар татагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй.
Түүнийг анх 20 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд дахин 10 хоногоор хэлэлцсэн. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж буй бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал яг одоо болж байна.