Улсын онцгой комисс 18:00 цагт хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.05.05/ 18.00 цагт хуралдах товтой байна.

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, энэ бямба гараг буюу тавдугаар сарын 8-наас эхлэн гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин ингэхдээ ямар зохион байгуулалтад шилжих тухай мэдээллийг өнөө орой УОК дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгнө хэмээсэн. Тухайлбал хэдийгээр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч зарим шаардлагатай ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх, мөн вакцины бүтэн тунгаа хийлгэсэн иргэдэд зарим төрлийн үйлчилгээг нээлттэй болгох зэрэг зохицуулалт хийхээр болсон.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *