“АН-аас У.Хүрэлсүхтэй өрсөлдөх хүн гаргаж ирэхгүйн тулд захиалгаар манай намыг хагарсан мэт харагдуулж байна”
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нам, эвслийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. АН-аас хоёр нэр дэвшигчийн материал хүргүүлсэн тул намын дотоод асуудлаа шийдвэрлэж, нэг нэр дэвшигчийн материал хүргүүлэх шаардлагатайг СЕХ өгсөн. 18:00 цаг гэхэд нэг нэр дэвшигчийн материалаа өгөх шаардлагыг өгсөн ч хоёр тал болсон АН хоёул нэр дэвшигчийн материалаа хүргүүлэх хүсэлтэй байгаа юм.
СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж яг одоо АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Намын тамгыг хоёр болгож харагдуулж байгаа нь захиалгатай ажил. Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд ҮХЦ-ийн гишүүнээ солин байж нэр дэвших эрхгүй болгож байна. Энэ нь зөвхөн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх асуудал биш ардчилал, ҮХ-ийг зөрчиж байгаа явдал. АН-аас У.Хүрэлсүхтэй өрсөлдөх хүн гаргаж ирэхгүйн тулд захиалгаар манай намыг хагарсан мэт харагдуулж байна. Манай нам хоёр хуваагдаагүй” гэлээ.
Алтанхуяг муухай рeтинг алдлаа даа.Тэгээд ч чи АН биш ш дээ.АНын хагаралд МАН ямарч хамаагүй.Буруугаа бусдаас хайдаг зан чинь яг л харагдаж байна.Ичээч