ТАНИЛЦ: Үйл ажиллагааг нь хязгаарлах 18 салбар
Өнөөдөр Засгийн газар хуралдаж, тавдугаар сарын 8-наас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шатаар бууруулж, улбар шар түвшинд шилжих шийдвэр гаргасан.
Тэгвэл тавдугаар сарын 8-наас дараах 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тодруулбал, 18 төрлийн үйл ажиллагаа 14 хоногоор буюу тавдугаар сарын 22-н хүртэл хязгаарлахаар боллоо.
- Жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл, урлагийн арга хэмжээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн, нийтийн халуун ус
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
- Хүүхдийн болон сагс, хөлбөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб