Өлсгөлөн зарласан АН-ын гишүүд Сүхбаатарын талбайд хоножээ
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан.
Эдгээр долоон гишүүн болон тэдэнтэй хамт нийт 20 орчим хүн өнгөрөгч шөнө Сүхбаатарын талбайд хоносон байна.