Өнөөдрөөс 65-аас дээш настай иргэдэд “Спутник-V” вакцин хийнэ
Энэ сарын 1-нд “Спутник-V” вакцины 20 мянган тунг хүлээн авсан билээ. Тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш настай ахмадуудад хийхээр болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Тэгвэл “Спутник-V” вакциныг өнөөдрөөс хийж эхлэх юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш настай 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна.