Шинээр 940 халдварын тохиолдол илэрч, 12 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 940 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 41804 боллоо. Үүнээс 828 нь нийслэлд, 104 нь орон нутагт бүртгэгдэж, эмнэлгээс шалтгаалах халдварын 8 тохиолдол илэрлээ. Мөн хугацаанд 1308 хүн эдгэсэн бол 12 хүн нас барлаа” гэлээ.