С.Эрдэнэ: Намайг МАН-тай нааж байгааг ойлгохгүй байна
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.
С.Эрдэнэ “Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантай асуудал үүссэн. АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргаж эхэлсэн.Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээж долоодугаар сарын 8-нд даргын ажлаа өгч, дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн. Ц.Туваан даргын хувьд 8-р сарын 23-нд Намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгох байсан. Гэтэл аравдугаар сар гартал Их хурлыг хуралдуулаагүй. Улмаар өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, 12-р сард хууль бус Их хурал хуралдуулж, уг хурлаараа МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох шийдвэр гаргасан нь зөрчлийн гол шалтгаан болсон.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолгүй байсан. Гэвч манай намын зүгээс намайг нэр дэвшүүлэх хүсэлт тавьсан. Манай намд хууль бус үйлдлүүд болж, хаа хамаагүй хшн элсэж, сонгуульд өрсөлдөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул би нэрээ дэвшүүлсэн. Манай намын гишүүд надад итгэл хүлээлгэж, олонхын саналаар би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон. Сонгуулийн ерөнхий хороо тодорхой бичиг, баримт актад үндэслэн шийдвэр гаргасан. Өнөөдөр намайг МАН-тай наах гээд байгааг ойлгохгүй байна. Намайг МАН-ын захиалсан хөгжим гэж байна. Харин ч би өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн МАН-тай нийлсэн үйл ажиллагааны эсрэг ажиллаж байсан” гэлээ.
Xuuli bus bolson geed l tanai naminxan yarij bsan bz de ner devshiltin songuuli