|

ЭМЯ: 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакцин хийх ажил маргааш эхэлнэ

Өнөөдрөөс /2021.05.06/ 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакцин хийхээр болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр дүүргүүдэд вакцин хуваарилах, дархлаажуулалтын цэгээ бэлтгэж байгаа учраас маргаашнаас дахрлаажуулалт эхэлнэ гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдөр үдээс хойшдоо багтаж “Спутник-V” вакцинаар дархлаажуулалт хийх байршлын талаар тодорхой мэдээлэл өгнө гэдгийг хэлэв.

Энэ сарын 1-нд манай улсад ОХУ-аас 20.000 тун Спутник V вакцин ирсэн юм. Уг вакцинаар зөвхөн ахмад насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа. Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул сонголт хийхдээ биеийн байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг мөн санууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *