Өлсгөлөн зарласан АН-ын гишүүд биеийн байдлаа үзүүлэхээр 2-р эмнэлэг рүү явжээ

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2021.05.05/ шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан.

Иймд дээрх шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын гишүүд, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, 2 дахь өдрөө үргэлжилж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нар биеийн байдлаа үзүүлэхээр Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү явсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *