Халдвар авсан иргэн гэрийнхэндээ гадуурхагдсаны улмаас амиа хорлохоор завджээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг ковидын халдвар авсан иргэн гэрийнхэндээ гадуурхагдаж, улмаар амиа хорлохоор завджээ.
Тодруулбал, Тэрээр шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдсэнийхээ дараа гэрийнхэндээ хэлэхэд түүнийг гадуурхаж, хол байхыг шаардсан байна. Улмаар тухайн иргэн БЗД-ийн “Call Center”-ийн 1900-1063 утсанд дуудлага өгч, учир явдлаа тайлбарлан амиа хорлоно хэмээн ярьжээ.
Тус дуудлагын дагуу БЗД-ийн Онцгой комиссын Шуурхай баг ажиллаж иргэнийг амиа хорлохоор завдах үед нь аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.