Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийн дансанд 50.000 төгрөг орж эхэллээ
Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр /2021.05.05/ мэдэгдсэн.
Тэгвэл вакцины бүрэн тунлаа хамрагдсан иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлсэн байна.