Нийслэлийн иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, 71.7 хувь нь эхний тунгаа хийлгэжээ
Засгийн газрын зүгээс “Ковидгүй зун”-ны төлөө иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж буй.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу 819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагдсан байна.
Дархлаажуулалтын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэн бүрт Засгийн газраас 50.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн дансанд 50.000 төгрөг орж эхэлжээ.
Өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдлээс хамгаалж, вакциндаа идэвхтэй хамрагдаарай.