Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 35629 шалгуулагч бүртгүүлжээ
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр/2021.05.05/ 18:00 цагт дууссан билээ.
Бүртгэлийн хугацаанд нийт 35629 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 13877 шалгуулагч бүртгүүлсэн бол орон нутагт 21130 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Аймгууд дундаас Хөвсгөл аймагт хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн байна.Тус аймагт нийт 1611 хүн их, дээд сургуульд элсэх шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байна.