Шинээр 737 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд МУ даяар PCR шинжилгээ авч, шинээр 737 тохиолдол илэрч, нийт халдварын тохиолдлын тоо 43201 боллоо.
Эдгэрч , эмчилгээ нь дууссан хүн өнгөрсөн 24 цагт 1291 болсноор нийт эдгэрэгсдийн тоо 28533 болж өслөө.
Нийт халдварын 681 нь нийслэл Улаанбаатар хотоос, 53 нь хөдөө орон нутгаас илэрсэн байна.
Харамсалтайгаар халдварт өвчний хүндрэлээр 11 хүн нас барж нийт нас барагсдын тохиолдол 151 болжээ.