Хууль бусаар мөрийтэй тоглож байсан этгээдүүдийг илрүүлжээ
Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ хугацаанд иргэд бөөгнөрөл үүсгэн, мөрийтэй тоглож байсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр тус дүүргийн … дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогджээ.
Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.