Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж хөнөөгөөд, өөрөө амиа хорложээ

Тавдугаар сарын 6-ны өдөр 33 настай эрэгтэй М нь гэртээ гаднын нөлөөтэй нас барсан хэрэг гарсан.Тэгвэл хохирогчийн дуу болох 32 настай Т гэгч нь түүнийг 76 удаа хутгалан хөнөөсөн байх болзошгүй байна.

Сэжигтэн хохирогчийн цээж, хэвлий, гуя, баруун чих зэрэг газруудад удаа дараа олон удаа хутгалан хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ.

Улмаар төрсөн ахыгаа онц хэрцгий аргаар хөнөөсөн дүү болох Т нь өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Хангай хотхоны 512 байрны дээврийн салхивчаас доош унаж нас барсан байна.

Ингэхдээ талийгаач би хүн алсан гэсэн утга бүхий гэрээслэл бичиж үлдээгээд үсэрсэн байж болзошгүй хэргийг шалгаж эхэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *