ОХУ нэг тунгаар тарьдаг “Sputnik Light” вакцин гаргажээ

Пүрэв гарагт /2021.05.06/ ОХУ нэг тунгаар тарьдаг “Sputnik Light” вакцин гаргасныг баталсан хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.

Тус вакциныг Москвад байрладаг Гамалея эрдэм шинжилгээний хүрээлэн бүтээсэн бөгөөд 79.4 хувийн үр дүн үзүүлсэн байна. . “Sputnik V”-ийн гуравдугаар шатны клиникийн туршилтад ОХУ, АНЭУ, Гана гэх мэт улсын 7 мянга гаруй хүн оролцсон бөгөөд ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй байна. Тус туршилтын урьдчилсан дүн энэ сарын сүүлээр гарах төлөвтэй байгаа юм.

Уг вакцины нэг тунг 10 ам.доллар хүрэхгүй үнээр худалдаалах юм байна. Мөн “Sputnik Light” вакциныг стандарт аргаар хадгалж, тээвэрлэж болох аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments