УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахалсан ДӨРВӨН хууль батлагдлаа

Залуу гишүүдийн төлөөлөл Ц.Мөнхцэцэгийн хувьд энэ парламентэд өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлж, хүний эрхийн чиглэлээр зоригтой дуугарч тодорхой ажлуудыг хийж байна.Тэрээр УИХ-ын гишүүн болоод анх удаа ажлын хэсгийг нь ахалж ажилласан Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы эхэнд амжилттай батлуулснаар Хүний эрхийн хамгаалагчид хуулиараа хамгаалагдах эрхтэй болсон юм.

Тэгвэл дараагийн гурван хууль болох Зохиогчийн эрх, Патент, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  ажлын хэсгийг ахалж батлуулж чадлаа.

Харин  Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 141-д “Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох” гэж тусгасны дагуу энэ хуулийг шинэчлэн найруулж батлуулсан юм.

Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд  олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн  шинэчлэн найруулж батлуулсан. Энэ хууль батлагдсанаар аж, ахуй эрхлэгчид зах зээлд шударгаар өрсөлдөх, бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар үйлдэхгүй байх зэрэг  эрхзүйн орчин  бүрдэж байна.

Ийнхүү хаврын ээлжит чуулган эхлээд 2 сар хүрэхгүй хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахлан ажилласан дөрвөн хууль батлагдлаа.

Гишүүний хувьд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн энэ хуульд тус салбарын хүний нөөц, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын шинжлэх ухааныг бие даасан шинжлэх ухааны салбар болгон хөгжүүлэхэд анхаарах зэрэг бодлогын шинжтэй зарчмын томоохон асуудлуудыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай ажиллаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *