Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ирэх долоо хоногт 1 сая төгрөг олгох чиглэл өгөв

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх долоо хоногт олгох талаар чиглэл өгчээ. Тэрбээр өнөөдөр Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд, Монголбанкны ерөнхйилөгч, Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер компаниудын захирлуудтай уулзан энэ асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн дагуу 228 мянган иргэний зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бус хандаж байна гэдгийг хэлсэн. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг хуулийн дагуу олгох ёстой гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *