Хөвсгөл аймагт бэлчээрт яваа үхэр лүү баавгай дайрчээ
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баавгай бэлчээрт яваа үхэр лүү дайрчээ. Харин малчин зугтааж амжсан бөгөөд үхэрнээс нь хоёр бяруу олдохгүй байгаа аж. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна.
Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна. Баавгай тайгад амьдардаг, ил гарч хүн амьтанд харагдах нь ховор байдаг. Гэвч дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг гэнэ.