Г.Занданшатар: Намын дотоод асуудлын төлөө өлсгөлөн зарлаж яах юм бэ, миний өрөөнд орж ярилцъя
Төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн очиж уулзлаа.
Г.Занданшатар “Та бүхэн үндэсний эв нэгдэл, хууль ёсыг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Үүний дагуу үндэсний эв нэгдлийг сахиулахыг хүсэж байна. Танай нам дотроо учраа олочихооч дээ. Намын дотоод асуудлын төлөө энд өлсгөлөн зарлаж яах юм бэ. Би та бүхний байр суурийг нэг бүрчлэн сонсъё. Манай өрөөнд очиж, асуудлыг эв зүйгээр, ёс суртахуунтайгаар ярилцъя. Энэ үйл ажиллагаагаа зогсоо. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана” гэв.