Х.Баттулга: Монгол Улс хуульгүй орон болчихлоо
Төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн уулзаж байна.
Ерөнхийлөгч гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож байна. АН-ын гишүүд болж буй нөхцөл байдлыг зөвхөн АН-ын асуудал биш нэг намын дарангуйллын шинжтэй байгаа талаар хэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Би өнөө өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Д.Чинтулга гэдэг хүн намын тамгыг хуурамчаар хийсэн нотлох баримтыг өгсөн. Түүнийг ямар нэгэн юм хийх байх гэж найдаж байна. Болж буй процессыг сайтар харж байгаа. Эрх барьж байгаа нам коммунист үйл ажиллагаа явуулж байгааг сүүлийн хэд хоног харж байна. Хуульгүй орон болчихлоо. МАН асар их эрх мэдэл, мөнгөтэй байна. Оффшорчдыг үнэхээр дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна” гэлээ.