Маргаашнаас 07:00-22:00 цагийн хооронд чөлөөтэй зорчуулж шөнийн цагаар ХӨЛ ХОРИНО

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргааш өглөөнөөс бууруулж байгаатай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийлээ.  Хэдийгээр хөл хорио цуцалж байгаа ч  07:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлах, ААН-үүд 07:00-22:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах НЗД-ын захирамж гарсныг мэдээллээ.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг 3Дөрөвдүгээр сарын 10-наас улаан түвшинд шилжүүлсэн. Үүний дараа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-н хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. 

15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

 

Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, айлд зочлохгүй байх, албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх, вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх, амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг  сануууллаа.

Нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийх хүрээнд орон нутгийн Засаг дарга нар болон шат шатны Онцгой комиссын дарга нар орон нутагтаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг хийх чиглэл өгчээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *