ДЭМБ “Синофарм” компанийн вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олголоо

Өчигдөр /2021.05.07/ ДЭМБ Хятадын “Синофарм” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Синофармын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан юм.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ “Ингэснээр COVAX хөтөлбөр худалдан авж болох “КОВИД-19”-ийн эсрэг вакцины жагсаалт нэгээр нэмэгдэж, олон орнуудад өөрсдөө тус вакциныг батлан импортоор оруулж ирээд хэрэглэх боломж нээгдлээ” гэжээ.

Синофармын вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн дархлаажуулалтад ашиглахыг ДЭМБ зөвшөөрсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *