|

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт зөвхөн өнөөдөр, маргааш үйлчилнэ

УОК-ын Шуурхай штабаас автомашины хөдөлгөөн зохицуулалт, орон нутаг руу зорчих, ирэх иргэдийн хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Өнөөдрөөс зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байна. Мөн хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-20.00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон. Өнөөдөр, маргааш замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамжид өөрчлөлт орж, Даваа гаригаас үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын хүмүүс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дугаарын тэгш, сондгойгоор бус, хэвийн зохицуулалтаар оролцох боломжтой боллоо” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *