С.Эрдэнэ: Шаардлагатай бол Улаанбаатар хот даяар жагсаал, тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна

Ардчилсан намын төв байрны гадна яг одоо тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгуулж байна. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийж буй юм.

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат “Бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандсан. Хууль шүүхээр бүх зүйл шийдэгдэнэ гэж бодож, хүлээсэн. Гэтэл хэсэг бүлэг хүн УИХ-ын гишүүн гэдэг байр суурийг ашиглаж, Ерөнхийлөгч гэдэг байр суурийг ашиглаж, мөн  МАН-ын эрх баригчдын хэсэг бүлэг энэ асуудал дээр тоглолт хийж, АН-ыг үндсээр нь устгаж өнөөдөр Монголд барууны чиг баримжаатай нам байхгүй болоход хүргэж байна. Шүүх засаглал юунаас айгаад байгаа юм. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийг би буруутгаж байна. Таны сонгуульд ялах, Ерөнхийлөгч болох санаархлын золиос АН болох ёсгүй” гэв.

АН-ын дарга асан С.Эрдэнэ төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгч болон МАН-ын захиалгаар жүжиглэж байна. Шаардлагатай бол Улаанбаатар хот даяар жагсаал, тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна гэдгийг онцолсон юм.

Similar Posts

One Comment

  1. энийг дагаад л эргүүтээд явдаг хүн хаана байхав дээ чааваас гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *