“Бид өлсгөлөнгөө зогсоохгүй, айх зүйл алга”
Төв талбай дээр дөрөв дэх өдрөө өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Зориг агсны хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. Тэд өлсгөлөн зарлах хугацаандаа өдөр бүр 13:00 цагаас С.Зориг агсны хөшөөний өмнө мэдээлэл хийнэ гэдгийг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “С.Зориг агсан нарын хийж байсан тэмцлийг 31 жилийн дараа дахин авчирсанд харамсаж байна. УИХ түүхэндээ рекорд тогтоож, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг долоохон минутад амжуулж, баталсан. Гэтэ үүнээсээ “эх орондоо сүүлийн таван жил тогтвортой суурьшсан” гэсэн заалтыг түдгэлзүүлсэн байна. Үүнийг батлахад АН-ын бүлгийнхэн оролцож чадаагүй. Бид өлсгөлөнгөө зогсоохгүй, айх зүйл алга” гэлээ.