Афганистан улсын охидын сургуульд бөмбөг дэлбэрчээ
Бямба гарагт Афганистан улсын нийслэл Кабул хотын нэгэн охидын сургуульд бөмбөг дэлбэрсний улмаас 55 хүн алагджээ. Амиа алдагсдын ихэнх нь 11-15 насны охид байжээ.
Халдлагыг үйлдээгүйгээ Талибан хөдөлгөөний зүгээс албан ёсоор мэдэгдэж, сургуульд аллага гарсанд харамсал илэрхийлсэн байна.
Дэлбэрэлт өчигдөр 16:30 цагийн орчимд, охидыг хичээлээсээ тарж байх үед болсон байна. Гэрчүүдийн мэдээлснээр ойрхон зайтай гурван дэлбэрэлт дараалан болжээ.
Исламын Улс террорист байгууллагын тус улс дахь салбар нэгж энэ удаагийн аллагыг үйлдсэн байж болзошгүй юм. Исламын шашны суннит урсгалыг дагадаг тус байгууллага өмнө нь шийт урсгалын шүтлэгтнүүд рүү чиглэсэн халдлагыг олон удаа зохион байгуулж байв.
Охидын сургуульд гарсан халдлагын үеэр 50 гаруй хүн шархдсан байна. АНУ-ын 2,500-3,500 oрчим цэргийн эхний хэсэг тавдугаар сарын 1-нээс эхлэн Афганистанаас гарч байгаа. Цэрэг гарах ажиллагаа энэ оны есдүгээр сарын 11-нд дуусах юм.