|

Мелинда Гейтс анхны салах өргөдлөө 2019 онд шүүхэд өгч байжээ

Мелинда Гейтс анх 2019 онд салах өргөдөл бичиж байсан бөгөөд энэ нь түүний нөхөр Билл Гейтс насанд хүрээгүй охинд билгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээд Жеффери Эпштэйнтэй дотно харилцаатай байснаас болсон юм.

Гэвч шалтаг шалтгаан зөвхөн үүгээр дуусаагүй юм. Өнгөрсөн хугацаанд уг асуудлын тухайд үргэлж эмзэглэж явсан ч гэрлэлтийн шинж байдал жил ирэх тусам унтарч байсан гэж ойр дотных нь хүмүүс хэлээд байгаа билээ.

2013 онд Билл Гейтс, Эпштэйн нар уулзан ярилцаж, эрүүл мэндийн сан босгох, түүнд нь Эпштэйн хөрөнгө оруулах тухай тохиролцож байсан бөгөөд удалгүй тэрээр насанд хүрээгүй охид болон өөр олон эмэгтэйчүүдэд билгийн дарамт учруулж байсан нь шүүхээр тогтоогдож, шоронгийн хаалга татсан юм.

Энэ нь 3 хүүхэдтэй Мелинда Гейтсийн сэтгэлд хүндээр тусаж, тухайн үедээ Биллд маш их уурлаж байжээ.

Ямартай ч хос хоёрын харилцаанд үүссэн ан цав, үл ойлголцол хоргодолгүй харин ч нэмэгдсээр төгсгөлд нь тэд хоорондоо 1200 гаруй милийн зайтай байх үедээ тус тусын гэрлэлтээ цуцлуулах гэрээн дээр гарын үсгээ зурсан юм.

Эх Сурвалж: www,complex.com

Similar Posts

One Comment

  1. Hey There. I found your weblog using msn. That is a really smartly written article. I will be sure to bookmark it and return to learn extra of your helpful info. Thank you for the post. I will definitely return.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *