ТАНИЛЦ: УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

Тавдугаар сарын 11-ний мягмар гарагт: 

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-нд өргөн мэдүүлсэн,  анхны хэлэлцүүлэг/.

Тавдугаар сарын 12-ны лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Ажлын хэсэг байгуулах тухай.

Чуулганы нэгдсэн хуралдаан:

Тавдугаар сарын 13, 14-ний пүрэв, баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын таван гишүүнээс Ерөнхий сайдад хандан УИХ-ын 2019 оны Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариу сонсох.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link