Хүнд механизмаар ухрахдаа хүн мөргөж 24 настай эрэгтэй амиа алджээ

Хүнд механизмаар ухрах үйлдэл хийх үедээ хүн мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар автомашинд хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход “Грейдер” загварын механизмын жолооч ухрах үйлдэл хийхдээ туслах ажилтан 24 настай, эрэгтэйг мөргөж, нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *