Өнөөдрөөс авто техникийн зах, төрөлжсөн барааны төвүүд ажиллаж эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээгээд байна.
Тэгвэл, өнөөдрөөс төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүд ажиллаж эхэллээ.
Харин Нарантуул, Бөмбөгөр, Сандэй плаза, Дүнжингарав зэрэг худалдааны төвүүд энэ сарын 15-наас ажиллаж эхлэх аж.