Ц.Туваан: Бид энд үхсэн ч яах вэ
АН-ын бүлгийн гишүүд тө талбай дээр зургаа дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна. Тэд хаалттай хуралдаан хийж, энэ талаараа мэдээлэл өглөө.
Ц.Туваан “Ерөнхийлөгч өнгөрөгч пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан. Парламент тэр хоригийг хэлэлцэж хүлээж авсан өдрөөс нь хрйш хэрэгжиэ эхэлдэг. Хоригийг тоолгүй нэр дэвшигчийг бүртгэж байгаа нь хууль зөрчсөн асуудал. 2021 оны 2 дугаар сарын 21-ы өдөр Захиргааны хэргийн шүүхээс С.Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн үйлдсэн тамгыг түдгэлзүүлсэн гэсэн шийдвэр гарсан. Иймд энэ шийдвэр гарсан өдрөөс хойш энэ тамгаар гарсан бүх шийдвэр хүчингүйд тооцогдоно. Энэ явдал даамжирсаар манай улс дарангуйлалтай болчихвол бидний амь нас юу юм бэ. Бидний хойч үе ийм коммунист нийгэмд амьдрах юм бол бид энд үхсэн ч яах вэ. Бид эцсээ хүртэл тэмцэнэ” гэлээ.