Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагыг шууд дамжуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар байгуулагдах үе амар байсангүй. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөн 2 сая хүнээ алдсан, дэлхийн бүс нутаг биш тэр чигтээ цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан.

Монгол Улс дотооддоо цар тахлыг алдаагүй 10 сар барьж чадсан нь вакцинтай золгох цаг хугацааг олгосон.

Цар тахал гэдэг зүйл эдийн засагтай урвуу хамааралтай. Хөдөлгөөн ихсэх тусам цар тахлын тохиолдол нэмэгддэг. Хөдөлгөөн хорих тусам цар тахлын тохиолдол багасаж эдийн засаг агшдаг. Тэгэхээр энэ заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг нь дэлхийн улсуудын улс төрчид, эдийн засагчдын өмнөх амаргүй сорилт байсан.

Эдийн засаг 5,3  хувь болж агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ий эзлэх хувь 12,3 болж төсөв тасалдсан үе байсан.

Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж зах зээлд эргэх байсан 7,9 тэрбум төгрөг Төв банканд гацсан. Банкнууд зээл гаргахаа больсон. ААН-үүд үйл ажиллагаа явуулахаас айж байсан. Үүнээс болж 68,9 мянган ажлын байр үгүй болсон. Энэ цаг үед биед тооцоо, судалгаатай байхгүй бол болохгүй байсан.

Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол 1 сая орчим хүн халдвар авч, нас барсан хүний тоо 10-20 мянгыг давах байсан хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Цар тахлын дараах нөхцөл байдлыг ярих цаг болсон. Бид тооцсон хугацаанаас 11 өдрийн өмнө зах зээлээ нээх тооцоо байна. Мутацид орсон вирус, шинэ төрлийн вирус гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Өнөөдөр вакцин нөлөөлөх хэмжээнд цар тахлын нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно. Тиймээс бид том төслүүдээ зоригтой хөдлөх хэрэгтэй. Өнөөдөр 100 төсөл арга хэмжээг олон нийт болон хувийн хэвшлийнхэнд зарлаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *