#MeTooMongolia хөдөлгөөний зохион байгуулагчид У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүлнэ
МАН-ы гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн дарамт учруулж байсан гэх асуудлын хүрээнд ёс зүйн, хариуцлага тооцуулж, УИХ-н гишүүний үүрэгт ажлаас түдгэлзүүлж байгаад хэрэг хянан шалгах ажлыг явуулах тухай УИХ-н Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-эрдэнэ-д #MeTooMongolia Хөдөлгөөнөөс (4/18ны өдөр) хүргүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр хүлээн авчээ.
Гэвч энэхүү хариу бичиг нь нэр холбогдсон УИХ-н гишүүнд ёс зүйн хариуцлага тооцуулах үгүй нь тодорхой бус бөгөөд хөдөлгөөн зохион байгуулагчдын хүлээсэн хүлээлтэнд нийцэхгүй байгаа тул #MeTooMongolia хөдөлгөөний зүгээс МАН-н дарга У.Хүрэлсүхэд хандаж шаардлага бичгийг өнөөдөр 14 цагт хүлээлгэн өгөхөөр болсон аж.